Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна

Наймдугаар сарын 03-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 215 дахь өдөр бөгөөд он дуусахад 150 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 21, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 362.50, вон 2.17 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Уламжлалт Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Улсын 2-р төв эмнэлгийнхэн тэмдэглэн өнгөрүүлэх ба тус эмнэлгийн зүүн ард байрлах ЦССҮТ дээр 10.00-11.00 цагийн хооронд үйл ажиллагаа зохион байгуулна.
  2. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг энэ сарын 03-08-ны хооронд Хүүхдийн Жавхлант зусланд зохион байгуулна.
  3. MN мэдээллийн төвд 11.00 цагаас Худалдаачид Нийслэлийн удирдлагуудын буруу шийдвэрийг эсэрүүцэж байгаа талаар Монголын худалдаачдын холбоо ТББ-аас мэдээлэл хийнэ.
  4. Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ой, УБТЗ-ын 69 жилийн ойн баярын хүрээнд 09.00 цагаас УБТЗ-ын Ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноровын дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө.
  5. 11.00 цагаас Зорчигч үйлчилгээний төв буудлын өмнөх төмөр замаар хөдлөх бүрэлдэхүүний парад явна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Венесуэл улсад Төрийн далбааны өдөр тохиож байна.

  2. 1999 оны энэ өдөр БНСУ-ын Davichi хамтлагын гишүүн Kang Min-Kyung мэндэлжээ.

  3. Мөн 1999 оны энэ өдөр БНСУ-ын алдарт SS501 хамтлагын гишүүн Kim Hyung-Jun мэндэлжээ.

  4. Харин 2008 оны энэ өдөр Оросын зохиолч, түүхч, нобелийн шагналтан Александр Солженицын таалал төгсчээ.

  5. 1960 онд Нигер улс Францаас салан тусгаарлаж, Тусгаар улс болсноо зарлан тунхаглажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)