Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх гарц шийдэл" хэлэлцүүлэг болно

Өнөөдөр гадаа 9 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 15-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 258 дахь өдөр бөгөөд он дуусахад 107 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 28. Ангараг гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих,  хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.20, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.00, зарах ханш 418.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагтБаянхошуу” бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх гарц шийдэл" хэлэлцүүлэг болно. Утас: 9932-4939
  2. 10.00 цагт “IFC Mongolia” байгууллагын хурлын танхимд Монголын банкны холбоо, Олон улсын санхүүгийн корпораци хамтран бичил, ЖДБ эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэх, Зээлийн хүүг бууруулах стратегийн зарим заалт хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлнэ.
  3. 11.00 цагт Азийн хөгжлийн банкнаас "Азийн хөгжлийн төлөв" тайланг албан ёсны фейсбүүк хуудсаараа шууд дамжуулан танилцуулна.
  4. 12.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд тус сургуулийн эрдэмтэн, судлаачдын “АЛТАН НОМ”-ын нээлт болно.Утас: 99080501
  5. 14.00 цагт Барилгын политехник коллежид МСНЭ, ХНХЯ хамтран “Мэргэшсэн ажилтан бэлтгэх бодлогыг сурталчлах нь” сургалт зохион байгуулна. Утас: 90106600

          Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

          1. Өнөөдөр Азербайжан улсад Мэдлэгийн өдөр тохиож байна.
          2. Мөн өнөөдөр Энэтхэг улсад Инженерүүдийн баярын өдөр болж байгаа юм байна.
          3. 1984 оны энэ өдөр Уэльсийн ханхүү Харри мэндэлжээ.
          4. 2012 онд Австралийн Сидней дэх АНУ-ын Элчин сайдын яамны гадаа лалын босогчид Америкийн эсрэг уриа лоозон барин жагсаж, танхайрч, 19 хүнийг шархдуулжээ.
          5. 1981 онд Бүгд Найрамдах Вануату Улс албан ёсоор НҮБ-ын гишүүн орон болжээ.


            Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

            Сэтгэгдэл бичих (0)