Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-ны ажилтай танилцана

Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 21-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 264 дахь өдөр бөгөөд он дуусахад 101 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 29, Бага морь одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 38.70, юанийн авах ханш 420.50, зарах ханш 421.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.30 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-ны ажилтай танилцана. Утас: 88108953
  2. 11.00 цагт Спортын төв ордонд МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
  3. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1. Өнөөдөр Олон улсын Энхтайвны өдөр тохиож байна.
      2. 1936 оны энэ өдөр Москва хотын захирагч Юрий Лужков мэндэлжээ.
      3. 1992 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох EXO хамтлагийн дуучин CHEN буюу Kim Jongdae мэндэлжээ.
      4. 1990 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, "The Walking Dead", "The Twilight Saga: New Moon", "The Twilight Saga: Eclipse" зэрэг киногоороо алдаршсан Christian Serratos мэндэлжээ.
      5. 1976 онд Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс НҮБ-д нэгджээ.
      6. 1964 онд Мальт улс Их Британийн колониос гарч, тусгаар тогтнолоо тунхаглажээ.


        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)