Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний ар гэрийхэн мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -12 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 317 дахь өдөр бөгөөд он дуусахад 48 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 16, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2707.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 387.30, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгууллагуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой Аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болно.
  2. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын удирдлагууд Иргэдийн өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  3. Медиа салбарын энтрепренер загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, дуучин Б.Нацагдорж нар хамтран байгуулсан IGX энтертайнмент болон www.monkey.mnwww.models.mn вебсайтынхаа нээлтийг “Шангри-Ла” худалдааны төвд “Basement” загварын шоугаар хийхээр болсон байна.
  4. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой "БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ" аяны сургалтын нээлтийн үйл ажиллагаа 14.00 цагт БГД-ийн 22-р сургууль дээр болно.
  5. "Mонголньюс" мэдээллийн төвд 11.00 цагаас Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний өмгөөлөгч болон ар гэрээс хэргийн талаар мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Дэлхийн Сайхан сэтгэлийн өдөр тохиож байна.
  2. 1982 оны энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин, продюсер Michael Copon мэндэлжээ.
  3. Мөн 1929 оны энэ өдөр сүмогийн 46 дахь ёкозүна Асашио Таро мэндэлж байжээ.
  4. 2012 онд Австрали болон Номхон далайн өмнөд хэсгээр нар бүтэн хиртэх үзэгдэл тохиож байжээ.
  5. 2011 онд Италийн улс төрч Марио Монти Италийн 54 дэх Ерөнхий сайд болох саналыг хүлээн авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)