Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Валютын ханш буурсаар байна

5 дугаар сарын 08-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 128 дахь өдөр бөгөөд он дуусахад 237 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 13, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2412.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 350.00, вон 2.12 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монголын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан 15.00 цагаас Сүхбаатарын талбайд 1000 улаан загалмайч хүүхдүүд оролцсон үйл ажиллагаа болно.
  2. "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн нээлт 10.00 цагт ТЕГ-ын "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-д болно.
  3. Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байна.
  4. Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ажиллагаа 11.00 цагт болно.
  5. Вьетнамын Дэд Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Норвеги улсад Цагаан хоолтнуудын өдөр тохиож байна.
  2. Дэлхийн Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа аж.
  3. 1982 оны энэ өдөр Английн жүжигчин Christina Cole мэндэлжээ.
  4. 1984 онд Barrier орчмын Thames голын дээгүүр хөндлөн барьсан далан Thames Barrier нээлтээ хийжээ.
  5. 1980 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага салхин цэцэг өвчнийг устгах боломжтойг баталж чаджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)