Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: АХБ-наас "Азийн хөгжлийн төлөв" тайланг танилцуулна

Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

4 дүгээр сарын 03-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 93 дахь өдөр бөгөөд он дуусахад 272 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, Найралт эх одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2785.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.50, юань 393.00, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
  2. 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МСНЭ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн "ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ" уриан дор хүчирхийллийн гэмт хэрэг, хохирогчдын талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэргэжлийн ёс зүй, хүнлэг ёсонд нийцсэн хэм хэмжээг мөрдлөг болгох талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 90106600, 99736725
  3. 14.00 цагт Азийн хөгжлийн банк жил бүрийн "Азийн хөгжлийн төлөв" тайлангаа фейсбүүкийн “Asian Development Bank Mongolia Resident Mission” хуудсаар танилцуулна.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. 2016 онд дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж 214,488 оффшор компанийн мэдээллийг ил болгов.
    2. 2013 онд Аргентин улсын Буенос Айрес болон Ла Плата хотод олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас их хэмжээний үер бууж наад зах нь 50 хүн амиа алдсан байна.
    3. 2010 онд дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг Apple компани худалдаанд гаргажээ.
    4. 2008 онд Америкийн иргэний агаарын тээврийн ATA Airlines компани санхүүгийн асуудлаас болж дампуурлаа зарлав.
    5. 2007 онд Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
    6. 2000 онд компьютерийн алдарт "Майкрософт" компанийг АНУ-ын итгэлцлийн хуулийг зөрчин өрсөлдөгчөө зах зээлээс шахан гаргах замаар монопольдсон гэж үзэн, шүүхэд өгчээ.
    7. 1981 онд АНУ-ын Сан Франциско хотод зохиогдсон "Баруун эргийн компьютерийн үзэсгэлэнд" дэлхийн хамгийн анхны суурин компьютер болох "Осборн 1"-ийг танилцуулжээ.



    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)