Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл:Уханьд төгсөгчдийн холбооноос БНХАУ-д хандив олгоно

Өнөөдөр гадаа 3 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

2 дугаар сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 44 дахь өдөр бөгөөд он дуусахад 322 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 20. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2760.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.00, юань 396.00, вон 2.35 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 09.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилтай танилцана.
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899
  3. 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын зөвлөх инженер, эрдэмтэн судлаачид “Ард түний нэгдсэн эвсэл”-д нэгдэх талаар мэдээлнэ.
  4. 11.30 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Ухань хотод төгсөгчдийн холбооноос 20 сая төгрөг хандивлана.
  5. 14.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Ард түмний штаб”-аас Ерөнхий сайл У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1601 оны Британийн Зүүн Энэтхэгийн компанийн аялал жуулчлал Жон Ланкастер удирдсан Лондон хотоос хөдлөв.
  2. 1689 Их Британийн парламент парламентын эрхийг тогтоож, титэм дээр хязгаарлалт тогтоодог эрхийн тухай хуулийн төслийг баталжээ.
  3. 1942 онд Английн довтолгоонд өртөж байсан Гитлерийн үйл ажиллагааны Sealion цуцлагдав.
  4. 1945 Холбоотны нисэх онгоцууд Дрезденийг Герман руу буудаж эхлэв; түймрийн үр дүнд 22000 гаруй хүн нас бардаг.
  5. 1945 онд ЗХУ 155,000 хүний аминд хүрсэн нацист Германтай 49 хоногийн байлдааны дараа Будапештийг эзлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)