Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын талаар цахимаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа -2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

3 дугаар сарын 27-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 85 дахь өдөр бөгөөд он дуусахад 280 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 3. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2779.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.00, юань 392.00, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Урт цагааны барилгын асуудлаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, НМХГ, НОБГ-аас цахимаар мэдээлнэ.
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын талаар цахимаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. 
  2. 1970 оны энэ өдөр Америкийн нэрт дуучин Греммийн наадмын тав, Америкийн хөгжмийн наадмын 11 шагналт, АНУ-ын бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Mariah Carey мэндэлжээ.
  3. 2009 онд Индонезийн Ситу Гинтунг нэртэй далан нурж улмаар хиймэл нуур хот орсоноор 99 хүн амиа алдав.
  4. 1998 онд АНУ-ын Хүнс болон эмийн хяналтын хороо бэлгийн сулралтай эрчүүдийг виагра эм уухыг хүлээн зөвшөөрчээ.
  5. 1993 онд БНХАУ-ын даргын суудалд Жианг Земин суув.
  6. 1977 онд дэлхийн агаарын тээврийн түүхэнд хамгийн хөнөөлтэй осол болов. Канарын арлуудын Тенериф хотын нисэх буудалд Бойнг 747 онгоц мөргөлдөж 583 хүн амиа алджээ.
  7. 1975 онд Аляскыг дундуур нь холбосон байгалийн хийн хоолойг барьж эхлэв.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)