Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 28-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 5. Бархасвадь гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2813.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.40, юань 393.00, вон 2.27 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт ЭХЭМҮТ-д “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарт зориулсан сургалт болно.
  2. 10.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавихталаар мэдээлнэ.
  3. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1. 1998 онд Пакистан улс түүхэндээ анх удаа цөмийн туршилт хийж гүйцэтгэжээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг "Youm-e-Takbir" буюу "Агуу их өдөр" хэмээн тэмдэглэдэг болсон байна.
      2. Мөн Непал улсад Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
      3. 1999 онд Италийн Милан хотноо Леонардо да Винчигийн "Сүүлчийн зоог" уран бүтээлийг нөхөн сэргээснээр 22 жилийн дараа олонд танилцуулжээ.
      4. 2010 онд Энэтхэгт экспресс галт тэрэг осолдож, 148 зорчигч амь насаа алджээ.
      5. 1996 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны бизнесийн хамтрагчид байсан Jim McDougal, Susan McDougal,, im Guy Tucker нар луйврын хэрэгт буруутгагджээ.
      6. 2002 онд сүүлчийн ган тээрмийн эзэн "Дэлхийн Худалдааны Төвийн талбай"-гаас хасагдлаа.




        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)