Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: ЭМЯ-аас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 254 дахь өдөр бөгөөд он дуусахад 111 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 24. Сугар гараг. Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
  4. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.  Усны эм орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2857.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.00, зарах ханш 38.50, юанийн авах ханш 418.30, зарах ханш 419.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.42 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт МХАҮТ-ын байранд жижиг дунд үйлдвэр эрхлэгчидтэй уулзалт хийнэ. Утас 91014101
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
  3. 11.30 цагт Үндсэн хуулийн цэц дээр хууль судлаач А.Эрдэнэбаяр Монголын хуульчдын холбоо Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлыг нийтэд илчилж, “Үндсэн хуулийн цэц”-д хандаж шаардлага хүргүүлнэ. Утас 88117157
  4. 16.30 цагт "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл “АПУ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас 11-315513

        Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

        1. 2001 онд АНУ-ын худалдааны ихэр цамхагийг нураасан халдлага болов. Онгоц барьцаалагчид Нью-Йорк дахь Дэлхийн Худалдааны Төвийн барилгыг нурааж, Виржини муж улсын Арлингтон дахь Пентагоны барилгад гэмтэл учруулсан. Мөн барьцаалагдсан нэг онгоц Пеннсилвани муж улсын Шанксвиллд осолджээ.
        2. Өнөөдөр Аргентин улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
        3. 1987 оны энэ өдөр Италийн алдарт хөлбөмбөгчин  Robert Acquafresca мэндэлжээ.
        4. Мөн 1977 оны энэ өдөр "Ludacris" хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн реппер Christopher Brian "Chris" Bridges мэндэлжээ.
        5. 1997 онд НАСА-гийн хөөргөсөн "Mars Global Surveyor" хэмээх робот сансрын хөлөг Ангараг гаригт хүрчээ.


          Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

          Сэтгэгдэл бичих (0)