Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах үндэслэл нотлох баримтаар бүрдсэн гэв

Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

6 дугаар сарын 12-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 163 дахь өдөр бөгөөд он дуусахад 202 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 9, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2655.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 383.00, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Байгальд ээлгүй ноолуурын масс үйлдвэрлэлээс татгалзаж байгаагаа зарлаад байгаа брэндийн төлөөлөгчид, НҮБ-ын удирдлагууд болоод Ногоон хөтөлбөрийн зохицуулагч, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн яамны төлөөллүүдтэй хамтран 13.00 цагаас Корпорейт Конвэншн сентрт хэвлэлийн хурал хийнэ.
  2. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах үндэслэл нотлох баримтаар бүрдсэн тул 13.00 цагаас огцрох шаардлагыг өгнө.
  3. Монголын хүүхдийн ордны Их танхимд 11.40 цагт Харвардын анагаах ухааны сургууль болон Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, доктор Д.Ганмаа “Монгол хүний зөв зохистой хооллолт”, “Эрүүл амьдралын хэв маяг”, “Хүн амын дундах далд өлсгөлөн”, “Сүрьеэгийн халдварыг бууруулахад зайлшгүй анхаарах ёстой эрсдэлт хүчин зүйл” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлнэ.
  4. "Хариуцлагатай харилцагч- Хариуцлагатай банк" аяны нээлт Blue sky зочид буудлын Topaz танхимд 10.00 цагаас болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
  2. 1967 оны энэ өдөр Англи-Австралийн жүжигчин Frances O'Connor мэндэлжээ.
  3. 2017 онд АНУ-ын сурагч Otto Warmbier Хойд Солонгосын шоронд 17 сар хоригдсоны дараа гэртээ сэхээний байдалтай иржээ. Харамсалтай нь, гэртээ ирчихээд долоо хонолгүй нас барсан байна.
  4. 2016 онд Флорида мужийн Орландо хотын ижил хүйстнүүдийн ордог шөнийн клубт Omar Mateen хэмээх эр гал нээсний улмаас 49 хүн амь үрэгдэж, 58 хүн шархдаж байжээ.
  5. 1997 онд II Элизабет Лондон хотын "Globe" театрыг сэргээн засварлаж, дахин нээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)