Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар жагсаал хийнэ

Өнөөдөр гадаа 30 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 23-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 143 дахь өдөр бөгөөд он дуусахад 222 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 30 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 20, хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 382.50, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. МN-Мэдээллийн төвд 12.00 цагаас "Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" аяныг Ерөнхийлөгчийн багшийн хөгжил хариуцсан зөвлөх эмч Чулуунцэцэг, "Цахиур төмөр" ХХК-ийн санаачилгаар ХӨСҮТ, БСШУСЯ хамтран зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
  2. Сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар салбарын яамнаас хариуцлага нэхэж эмч, багш, эцэг эхчүүд ЭМЯ-ны гадаа 11.00 цагаас жагсана.
  3. 09.00-17.00 цагаас “Түншлэлийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь" зөвлөлдөх уулзалт Улаанбаатар зочид буудалд болно.
  4. “Банкны Хөгжил-95 жил” аяны хүрээнд “Банк 95” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Яст мэлхийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.
  2. 2006 онд Аляскийн Cleveland галт уул дэлбэрчээ.
  3. 1995 онд Жава гадаад хэлний программын эхний хувилбар гарчээ.
  4. 2006 онд Аляска дахь Mount Cleveland хэмээх галт уул дэлбэрчээ.
  5. 2009 онд БНСУ-ын 9 дэх ерөнхийлөгч агсан Roh Moo hyun 45 метрийн өндөртэй Бонгха хаднаас үсэрч амиа хоролжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)