Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: "СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛЦГААЯ" нээлттэй хэлэлцүүлэг болно

Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 08-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 312 дахь өдөр бөгөөд он дуусахад 53 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 11, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2709.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 387.50, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 13.00 цагт Монгол улсын анхны хүн эмнэлгийн салбар Налайх ЭМТ-ийн түүхт 95 жилийн ойн баярын үйл ажиллагаа Зайсан хилл цогцолборт болно.
  2. 11.00 цагт Төрийн ордонд "СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛЦГААЯ" нээлттэй хэлэлцүүлэг болно.
  3. iPhone 11-Монголын нээлт 18.00 цагт Шангри-Ла -IMAX-д болно.
  4. “Монголын Үндэсний фронт" жагсаал Сүхбаатарын талбайд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Радиологийн Олон улсын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Интерсекс хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм байна.
  3. 1970 оны энэ өдөр Канадын жүжигчин Майкл Жэксон мэндэлжээ.
  4. 1986 оны энэ өдөр Зөвлөлт Холбоот Улсын улс төрч, хувьсгалч Вячеслав Молотов таалал төгсчээ.
  5. 2013 онд Филиппинд маш хүчтэй хар салхи дэгдэж, 6340 хүн амь насаа алдаж, 1000 орчим хүн сураггүй алга болж, 2.86 тэрбум ам.долларын хор уршиг учруулж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)