Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: МАХН болон бусад намууд Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -16 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

12 дугаар сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

1.Өнөөдөр бол жилийн 359 дахь өдөр бөгөөд он дуусахад 6 хоног үлдлээ.

2.Цаг агаар өдөртөө -14 хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.

3. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 25. Буд гараг. Билгийн тооллын давхарласан 29. Эрхтэний тэнгэр одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, найр хурам хийх, бэр гуйх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйл хийхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.

4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2732.43  төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.90  юань 389.71, вон 2.35 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 1. 11:30 цагаас “Зууны мэдээ” мэдээ хэвлэлийн төвд МАХН болон бусад намууд Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.
  1. 2. 11:00-14:00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байранд ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудад зориулан зориулан ажил олгогч байгууллагуудыг урьж “MUST-NETWORKING BREAKFAST” зохион байгуулах гэж байна.

 Холбоо барих: 99148148, 94953773

  1. 3. 11:00 цагт Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол УДЭТ-ийн их танхимд болно. Холбоо барих: 88086225
  1. 4. 12:00 цагаас “Зууны мэдээ” хэвлэлийн төвд Сэлэнгэ аймгийн цагдаа нарт зодуулж Эрүүл мэндээрээ хохирсон иргэн Балжинням овогтой Отгонбат мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
  1. 5.   18 цагаас Жуковын Парк зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй ээж аавууд нийгэмдээ, гэр бүлдээ өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд танилцуулна. Утас: 96969768

Энэ өдөр дэлхийн түүүхэнд:

  1. 1. 1066 онд Уильям байлдан дагуулагч нь Вестминстер Аббейд Английн хаан болж, Английн Норманыг эзлэн авав.
  2. 2. 1741 онд одон орон судлаач Андерс Цельсийн градус температурын хэмжүүрийг танилцуулав
  3. 3. 1868 гашуун эсэргүүцэлтэй тулгарсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жонсон Өмнөд бослогод (Иргэний дайн) оролцсон бүх хүмүүст болзолгүйгээр өршөөжээ.
  4. 4. 1991 онд Михаил Горбачев телевизийн яриандаа ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр албан ёсоор огцорчээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)