Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: “Зуныг номтой өнгөрүүлцгээе” арга хэмжээ болно

6 дугаар сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 168 дахь өдөр бөгөөд он дуустал 197 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +23 хэмийн дулаан бол шөнөдөө +8 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1965.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.70, юань 298.80, вон 1.68 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Онги голынхон”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин Сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнөөс Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж мэдээлэл хийнэ.

  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

  3. 09.30 цагаас Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III  бага хурал эхэлнэ. 

  4. МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол МУИС-ийн хичээлийн 1-р байрны гадаах талбайд 10.00-11.00 цагийн хооронд болно.

  5. 11.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийн явц, Санал тоолох автомат машиныг шалгах, турших үйл ажиллагаанд тавьж буй хяналт болон Хэвлэл мэдээллийн мониторингийн эхний долоо хоногийн дүнг тус тус мэдээлэх юм.

  6. 15.00 цагаас Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолд оролцоно.

  7. Интерномын 2 давхарт 11.30 цагаас “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагаа болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2015 онд Өмнөд Каролинагийн сүмд 8 буутай залуус гал нээж, террорист үйл ажиллагаа явуулжээ.
  2. 1773 онд Колумбын нэгэн хот болох Cъcuta хот бий болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)