Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 0 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 26-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 300 дахь өдөр бөгөөд он дуусахад 66 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 10. Даваа гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2854.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.20, зарах ханш 37.50, юанийн авах ханш 427.50, зарах ханш 429.00, вонийн авах ханш 2.46, зарах ханш 2.48 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт МҮХАҮТ-д “Европын холбооны худалдааны өдөр-2020” болно.
  2. 10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  3. 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
  4. 11.30 цагт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өөрийн байрандаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформ хөгжүүлэх ажлын талаар мэдээлнэ. Утас: 88008781

          Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

          1. 1995 оны энэ өдөр NCT хамтлагын гишүүн Юүта (Накамото Юүта) мэндэлжээ.
          2. Өнөөдөр интерсекс буюу аль аль хүйсийн анхдагч ба дайвар шинж тэмдэгтэй төрсөн хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
          3. 1994 онд Иордан болон Израйл улс нар Энхийн гэрээнд гарын үсэг зуржээ.
          4. 1984 онд "Baby Fae" хэмээн нэрлэгдсэн зүрхний өвчтэй төрсөн бяцхан хүүд нохой сармагчны зүрхийг амжилттай шилжүүлэн суулгаж байжээ.


            Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

            Сэтгэгдэл бичих (0)