Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: “Бид амьдармаар байна” сэдвээр мэдээлэл хийнэ

9 дүгээр сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 265 дахь өдөр бөгөөд он дуусахад 100 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 6, Онгоц одтой, шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 22 цаг 55 минутад эхэлнэ. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
  5. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 38.70, юанийн авах ханш 423.00, зарах ханш 424.50, вонийн авах ханш 2.43, зарах ханш 2.45 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09:00 цагт Блю скай зочид буудлын 3 давхарт "Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум" зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн 7011-9900 утсаар лавлана уу.
  2. 11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын худалдаачдын холбооноос “Бид амьдармаар байна” сэдвээр Хэвлэлийн бага хурал зарлалаа.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. 1958 оны энэ өдөр Сенегалийн хөнгөн атлетикч Амаду Диа Ба мэндэлжээ.
    2. 1989 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Girls' Generation хамтлагын гишүүн Hyoyeon мэндэлжээ.
    3. 1994 онд GOT7 хамтлагын гишүүн Jr мэндэлжээ.
    4. 2013 онд Пакистан улсаын ариун сүмийн гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс болж 75 орчим хүн амь насаа алджээ.
    5. 1957 онд Хайтид Franзois Duvalier ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч болсон аж.
    6. 1955 онд Их Британид ITV телевиз хамгийн анхны шууд эфирийг хийжээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)