Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: ААН-үүд нэг сая орчим ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэлтэй болж байгаа талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -3 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

3 дугаар сарын 26-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 84 дахь өдөр бөгөөд он дуусахад 281 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 1, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2777.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.00, юань 393.50, вон 2.26 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын талаар цахимаар мэдээлнэ.
  2. 11.40 цагт "Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүлнэ. Утас: 99105845
  3. 11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН, Монголын Либерал нам хамтран ажиллах талаар мэдээлнэ.
  4. 12.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд  Улаанбаатар хотын Худалдааны танхим, CEO клуб, Монголын ноос ноолуурын холбооноос “COVID-19” халдварын улмаас Монголын нийт аж ахуйн нэгж 1 сая орчим ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэлтэй болж, ядуурал 50 хувьд хүрэх магадлалтай болсон талаар мэдээлнэ.

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож яваад амиа алдагсдыг дурсах өдөр тохиож байна.
      2. 2006 онд Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал нийслэл хотод болжээ. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Эрх баригчид сөрөг хүчний тэргүүн Александер Козулин болон бусад жагсагчдыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн баривчилжээ.
      3. 1996 онд Европын холбооны дарга нарын зөвлөл галзуу өвчтэй үхрийн махыг хориглох шийд гаргав.
      4. 1979 онд АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрөв.
      5. 1975 онд Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудуулан амиа алджээ.
      6. 1918 онд Бүгд найрамдах Беларусь ард улс байгуулагдав.
      7. 1821 онд Грекын хувьсгалын төлөөх дайн дэгджээ.


      Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

      Сэтгэгдэл бичих (0)