Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл:Шинээр тохижуулсан хүлээлгийн танхимийн нээлт болно

Өнөөдөр гадаа 3 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

2 дугаар сарын 11-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 42 дахь өдөр бөгөөд он дуусахад 323 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 17. Ангараг гараг. Бага морь одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2759.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.90, юань 394.50, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899
  2. 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн нэгдсэн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  3. 11.00 цагт ХСҮТ-д шинээр тохижуулсан Хүлээлгийн танхимийн нээлт болно. Утас: 99030249, 91115302
  4. 11.40 цагт Экологийн цагдаагийн алба болон Монголын Байгаль Орчны Иргэний Зѳвлѳлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол Экологийн цагдаагийн албаны байранд болно.
  5. 12.00 цагт “Ардчиллын өргөө”-нд Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91020880

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1929 онд Ватикан хот (дэлхийн хамгийн жижиг улс) Ромын анклавыг байгуулжээ.
  2. 1975 Маргарет Тэтчер Их Британийн Консерватив намын удирдагчаар Эдвард Хитийг ялав.
  3. 1990 онд Нелсон Мандела 27 жилийн хорих ял авсны дараа Өмнөд Африкт суллагдсан.
  4. Египетийн 2011 оны хувьсгал Хосни Мубаракийг огцрох, 18 хоногийн эсэргүүцлийн дараа засгийн эрхийг Цэргийн дээд зөвлөлд шилжүүлэх ажиллагаа өндөрлөв (Арабын хавар).


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)