Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 315 дахь өдөр бөгөөд он дуусахад 50 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 14, нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2707.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 388.30, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөр болно.
  2. 14.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт Азийн аварга шалгаруулах Боксын тэмцээн болно.
  3. ЦЕГ-ын байранд 11.00 цагаас Мал эмнэлгийн ерөнхий газар мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулна.
  4. MN мэдээллийн төвд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ хэвлэлийн бага хурал хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Хятадад Ганц бие залуусын өдөр тохиож байгаа юм байна.
  2. Мөн өнөөдөр Белгид Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм байна.
  3. Солонгосчууд жил бүрийн энэ өдрийг Нөхөрлөлийн өдөр буюу Pepero Day гэж тэмдэглэдэг. Энэ нь "Pepero" нэртэй шагшуурга зардаг компаний нэрээр нэрлэгдсэн. Энэ өдөр Солонгосчууд нийтээрээ, ялангуяа залуучууд нь бүгд уг шагшуургыг худалдан авч, хайрцган дээрх захиа бичих хэсэгт сэтгэлийн үгээ бичээд хайртай, дотны хүмүүстээ бэлэглэдэг аж.
  4. 2014 онд Зүүн өмнөд Пакистанд автобус осолдож, 58 хүн газар дээрээ амь насаа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)