Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: ЭМЯ "COVID-19"-ийн талаар ээлжит мэдээллээ хийнэ

Өнөөдөр Улаанбаатар хотод +20 градус дулаан, үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өнөөдөр 8 дугаар сарын 12-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 224 дахь өдөр бөгөөд он дуусахад 141 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +20 градусын дулаан, бага зэргийн бороотой бол шөнөдөө +15 градус дулаан, үүлшинэ.
  3. Билгийн тооллын 23. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь,туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,  нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2849.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.70, юанийн авах ханш 410.50, зарах ханш 411.50, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 09.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцнэ.
  2. 10.00 цагт УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
  3. 11.00 цагт ЭМЯ "COVID-19"-ийн нөхцөл байдлаар талаар ээлжит мэдээлэл хийнэ. 

        Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

        1. 1121 онд Дидгорийн тулаан болж барилгач хаан Давидын доор Гүржийн арми алдарт Селжук жанжин Илгазиг шийдэмгий ялсан байна. 
        2. 1480 онд Османы цэргүүд исламын шашинд орохоос татгалзсан тул 800 Христэд итгэгчдийг толгойлсон аж.
        3. 1851 онд Америкийн зохион бүтээгч Исаак Сингер оёдолын машины патентжээ. 
        4. 1908 онд Анри Форд компанийн анхны Model T хэмээх машиныг зохион бүтээж байсан байна. 
        5. 1981 онд IBM анхны хувийн компьютерээ танилцуулав.


        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)