Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: ЭМЯ-наас шинэ коронавирусний нөхцөл байлыг мэдээлнэ

Өнөөдөр гадаа 31 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

7 дугаар сарын 07-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 188 дахь өдөр бөгөөд он дуусахад 177 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 31 хэмийн дулаан бол шөнөдөө 22 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 17. Ангараг гараг. Булаагч одтой, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2836.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.30, юань 402.50, вон 2.37 төгрөг байна.

          Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

          1. 11.00 цагт ЭМЯ-нд тус яамнаас шинэ коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ. 
          2. 11.30 цагт Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд тус хийдийн их гэсгүй лам, гавж Д.Даваасүрэн агсны лагшин эрдэнэ "ринсрэл" болор сувраганд залах ёслол болно. Утас: 86003311, 88081261
          3. 12.00 цагт ХХААХҮЯ-ны үүдэнд Финансхолдинг ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэг өмгөөлөгчийн хамт тус яам болон МХЕГ-тай холбоотой авлигын хэргийн талаар мэдээлнэ. Утас: 80407027

                  Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

                  1. Өнөөдөр бол Дэлхийн Шоколадны өдөр.
                  2. 1978 онд Соломоны арлууд Их Британиас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо олж авчээ:
                  3. 1980 онд Иранд анхны Шариатын байгууллага бий болжээ.
                  4. 2007 онд "Live Earth" хэмээх буяны тоглолт болжээ.
                  5. 1985 онд Дэлхийн номер 1 теннисчин Boris Becker Теннисны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тоглогч болсон бөгөөд тэр үед 17 настай байсан байна. 


                  Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

                  Сэтгэгдэл бичих (0)