Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар мэдээлнэ

4 дүгээр сарын 6-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 96 дахь өдөр бөгөөд он дуусахад 269 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, Харцага одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2784.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.80, юань 392.50, вон 2.29 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
  3. 12.00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болно.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. Өнөөдөр Шотланд үндэсний хувцасны өдөр тохиож байна.
    2. Мөн Индонез улсад Загасчдын өдөр тохиож байгаа аж.
    3. 1956 оны энэ өдөр Английн улс төрч Ли Скотт мэндэлжээ.
    4. 1979 онд Непалд оюутнуудын томоохон жагсаал болж, 11 хүн нас барж, 164 хүн шархдаж байжээ.
    5. 1973 онд НАСА PIONEER 11 хэмээх сансрын хөлгөө сансарт хөөргөжээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)