Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Тусгай хамгаалалтын захиргаадын удирдлагын уулзалт болно

Өнөөдөр Улаанбаатар хотод +24 градус дулаан, үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өнөөдөр 8 дугаар сарын 6-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 218 дахь өдөр бөгөөд он дуусахад 147 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +24 градусын дулаан, бага зэргийн бороотой бол шөнөдөө +17 градус дулаан, үүлшинэ.
  3. Билгийн тооллын 18. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх,  дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах,,хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2850.00 төгрөг, зарах нь 2852.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 40.00, юанийн авах ханш 409.30, зарах ханш 409.90, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1.  09.00 цагт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хамгаалалтын захиргаадын дарга нарт чиглэл, санамж өгөх уулзалт БОАЖЯ-нд болно. 
  2. 11.00 цагт ЭМЯ "COVID-19"-ийн талаар ээлжит мэдээллээ хийнэ.
  3. 11.40 цагт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын болон сав газрын захиргаадад мотоцикл гардуулах ёслол Сүхбаатарын талбайд болно. Холбогдох утас: 9915-3766, 9196-5599.

      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

      1.1661 онд Гаагийн гэрээ байгуулагдсанаар Голланд улс Нью Холланд (Бразил) -ыг Португалид 63 тонн алт заржээ.
      2.1890 онд Нью-Йорк дахь Ауберн шоронд алуурчин Уильям Кеммлер цахилгаан сандалаар цаазаар авах ялын 1 хүн болжээ.
      3.1945 оны Хиросима хотод атомын бөмбөг АНУ-ын "Enola Gay" суперфортресс "B-29" унагав.
      4.1965 оны АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б. Жонсон цөөнхийн ялгаварлан гадуурхалтыг санал өгөхийг хориглосон Сонгуулийн эрхийн тухай хуульд гарын үсэг зурж байжээ.
      5.1991 Тим Бернерс-Ли өөрийн санаагаа тодорхойлсон файлуудыг Дэлхийн өргөн цар хүрээтэй интернетээр гаргав. 


      Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

      Сэтгэгдэл бичих (0)