Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: "Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Өнөөдөр гадаа -7 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

2 дугаар сарын 19-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 50 дахь өдөр бөгөөд он дуусахад 315 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -7 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 26. Ангараг гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 12 цаг 58 минутад эхэлнэ. Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал үргэлжид ирнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2763.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.20, юань 394.50, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 10.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусний эрсдэлээс сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91989890, 99094993
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899
  3. 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 356 Эзэн хаан Констанц II бүх үндэстний сүм хийдийг хаав.
  2. 1600 Перугийн stratovolcano Huaynaputina Өмнөд Америкийн түүхэн дэх хамгийн хүчтэй дэлбэрэлт болжээ.
  3. 1878 Томас Эдисонд түүний грамофон (фонограф) патент олгогджээ.
  4. 1942 он. Японы 150 орчим нисэх онгоц Австралийн Дарвин хотод дайрчээ.
  5. 1945 оны АНУ-ын 5-р флот АНУ-ын 30,000 тэнгисийн цэргүүдтэй Японы эсрэг Иво Жима руу довтлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)