Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: “Интерном” номын их дэлгүүрт www.factcheck.mn цахим хуудасны нээлт болно

Өнөөдөр гадаа -24 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

12 дугаар сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

1.Өнөөдөр бол жилийн 364 дахь өдөр бөгөөд он дуусахад 1 хоног үлдлээ.

2.Цаг агаар өдөртөө -15 хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.

3. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 30. Сумъяа гараг. Билгийн тооллын дөрвөн. Тооно одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурам хийх, бэх гуйх, инж өгөх, насан бүтээл хийлгэх, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлэх буюу засуулахад бие эрхтний, хүч сайжирна.

4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2736.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.30  юань 391.50, вон 2.32 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 1. 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зон олны намаас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.
  2. 2. 12.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлцгээе” өдөрлөг болно.
  3. 3. 12.30 цагт “Интерном” номын их дэлгүүрт www.factcheck.mn цахим хуудасны нээлт болно. Утас: 70091199, 99089370
  4. 4. 17.00 цагт “Чингис” зочид буудалд “Web Awards-2019” цахим салбарын тэргүүн наадам болно.

Энэ өдөр дэлхийн түүүхэнд:

  1. 1. 1906 он Энэтхэгийн бүх лалын шашинтнуудын лиг нь Британийн Энэтхэгийн эзэнт гүрний дорнод Бенгалийн Дакка хотод байгуулагдсан бөгөөд дараа нь Пакистаны суурийг тавьсан байна.
  2. 2. 1922 онд ЗХУ-ын байгуулалтыг Москвад Большой театраас албан ёсоор зарлав
  3. 3. 1924 одон орон судлаач Эдвин Хаббл Америкийн одон орон судлалын нийгэмлэгийн хурал дээр бусад галактик системүүд байгааг албан ёсоор зарлав.
  4. 4. 1950 онд Вьетнам, Лаос, Камбож нь Францын Холбооны хараат бус улсууд болжээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)