Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Бие даан нэр дэвшсэн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

6 дугаар сарын 26-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 177 дахь өдөр бөгөөд он дуусахад 188 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 5, Бага морь одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2827.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 400.00, вон 2.34 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар мэдээлнэ. Утас: 11360066, 88048481, 98880050
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
  3. 12.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт" сүлжээнээс  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мониторингийн дүнг танилцуулна.
  4. 12.00 цагт Корпорайт зочид буудлын Улаанбаатар танхимд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99104180

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодис болон хүний наймааны эсрэг олон улсын өдөр тохиож байна.
    2. Мөн Эрүү шүүлтийн хохирогчдын эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа аж.
    3. 1993 оны энэ өдөр Америкийн дуучин Ariana Grande мэндэлжээ.
    4. 2004 онд Уlafur Ragnar Grнmsson Исланд Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байжээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)