Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

7 дугаар сарын 03-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 184 дахь өдөр бөгөөд он дуусахад 181 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13. Сугар гараг. Эрхтний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2823.89 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.07, юань 399.52, вон 2.35 төгрөг байна.

        Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

        1. 09.00 цагт Нийслэлээс баруун аймгууд руу явах зам дагуу 52 дахь клометрт “Яараад яахав-2” арга хэмжээний нээлт болно.
        2. 09.00 цагт “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт НОБГ-аас гал унтраах сургуулилт зохион байгуулна. Утас: 99991116
        3. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

              Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

              1. Өнөөдөр Мьянмар улсад Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
              2. 1989 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, жүжигчин Elle King мэндэлжээ.
              3. Мөн 1962 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, Холливудын од Том Круз мэндэлжээ.
              4. 1890 онд  Америкийн Нэгдсэн Улсын Баруун Хойд Номхон Далайн бүс нутаг оршдог муж улс болох Айдахо муж  АНУ-ын 43 дахь муж улс болон нэгджээ.


                Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

                Сэтгэгдэл бичих (0)