Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: УОК болон эрүүл мэндийн салбарын албан хаагч нарт хандив өргөнө

6 дугаар сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 181 дахь өдөр бөгөөд он дуусахад 184 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө аадар бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 10, Салхины эх одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2830.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 400.50, вон 2.35 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт ОБЕГ-т "Инженер, технологийн дээд боловсрол" /1000 инженер/ төслийн багаас УОК болон эрүүл мэндийн салбарын албан хаагч нарт хандив өргөнө. Утас: 99832535
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Судан улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна.
  2. Мөн Бүгд Найрамдах Доминикан Улсад Багш нарын баярын өдөр тохиож байгаа аж.
  3. 1966 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн боксын хүнд жингийн аварга “Төмөр” хочит Майк Тайсон мэндэлжээ.
  4. 1960 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс Белги улсаас салан тусгаарлаж, Тусгаар тогтнолоо зарлажээ.
  5. 1990 онд Баруун, Зүүн Герман улс эдийн засгаа бэлтгэсэн ёсоороо мөнгө, санхүү, эдийн засгаа нэгтгэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)