Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна

6 дугаар сарын 2-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 153 дахь өдөр бөгөөд он дуусахад 212 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 11, Тэргүүн дагуул одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2814.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 393.00, вон 2.28 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
  2. УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах хуваарь:
  3. Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Биеэ үнэлэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
  2. Сүмогийн 41 дахь ёкозүна Чиёнояма Масанобү 1926 оны энэ өдөр мэндэлжээ.
  3. 2014 онд Телагана хот албан ёсоор Энэтхэгийн 29 дэх муж болжээ.
  4. 2012 онд Египетикийн 5 дахь Ерөнхийлөгч бүх насаараа хоригдох ял авсан ч даван заалдах дээд шүүх тэр ялыг нь цуцалжээ.
  5. 1979 онд II Пап лам хамгийн анхны албан ёсны айлчлалаа Польш улсаас эхэлсэн бөгөөд коммунист засаглалтай оронд айлчилсан анхны пап лам болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)