Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: "ХОТЫН СОЁЛ" бүх нийтийн хөдөлгөөний талаар мэдээлнэ

3 дугаар сарын 25-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 84 дахь өдөр бөгөөд он дуусахад 281 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 1. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2777.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.00, юань 392.50, вон 2.25 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НСУГ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Соён гэгээрүүлэх тасгаас "ХОТЫН СОЁЛ" бүх нийтийн хөдөлгөөний талаар мэдээлнэ.
  2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын талаар цахимаар мэдээлнэ.
  3. 12.30 цагт"Ардчиллын өргөө"-нд АН-ын Нарийн бичгийн дарга  О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр улаан өндөгний баярын өдөр тохиож байна. 
  2. 708 онд Константин өөрийн хаанчлалыг католик папаар эхэлжээ.
  3. Английн Хэмпшир хотын Тихборн гэр бүл 1150 онд амиа алдах амлалтаа биелүүлэхийн тулд оршин суугчдад галлон гурил өгөх уламжлалтай болжээ.






              Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

              Сэтгэгдэл бичих (0)