Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой зүйл: Баримтат кино болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

Өнөөдөр гадаа -18 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

12 дугаар сарын 28-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

1.Өнөөдөр бол жилийн 362 дахь өдөр бөгөөд он дуусахад 3 хоног үлдлээ.

2.Цаг агаар өдөртөө -18 хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.

3. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 28. Санчир гараг. Билгийн тооллын 2. Элдэв тэнгэртэн одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, нялхсын хурам хийх сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, морь, хонь, луу болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.

4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2736.00  төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 44.30  юань 391.50, вон 2.32 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

1. 11:00 цагаас СТӨ-нд Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл байгуулагдсаны нэг жилийн ойн чуулга уулзалт баримтат кино болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

     Энэ өдөр дэлхийн түүүхэнд:

    1. 1. 1767 онд Таксин хаан Тайландын хаан ширээнд залж, Тонбуриийг өөрийн нийслэл болгосон аж.
    2. 2. 1836 Испани Мексикийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
    3. 3. 1860 Харриет Тубман боолуудаа чөлөөлөх сүүлчийн даалгаврынхаа дагуу Нью Йоркийн Обур хотод ирж, 8 жилийн турш баригдсанаас зайлсхийж, метроны төмөр замд иржээ.
    4. 4. 1908 онд Италийн Мессина хотод газар хөдлөлт болж 80,000 хүн амь үрэгдсэн байна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)