Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: "Дээлтэй Монгол" наадам эхэлнэ

Долдугаар сарын 10-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 191 дахь өдөр бөгөөд он дуусахад 174 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.00, юань 372.50, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Хүй долоон худагт 08.00-11.00 цагийн хооронд Хязаалан насны морьдын уралдаан болно.
  2. Дорнод, Дундговь, Төв аймгийн наадам үргэлжилнэ.
  3. 13.00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
  4. Сүхбаатарын талбайд 14.00 цагаас Дээлтэй Монгол наадам эхэлнэ.
  5. Соёлын төв өргөөнд 16.00, 18.00 цагуудад Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Төрийн хүндэтгэлийн  концерт болно.
  6. Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн тавигдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1856 оны энэ өдөр Серби-Америкийн физикч, инженер Никола Тесла мэндэлж байжээ.
  2. 1983 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Super junior хамтлагчийн дуучин, жүжигчин Хичүл мэндэлжээ.
  3. 2000 онд Сансарын хөлөг, онгоц үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч EADS үүсчээ.
  4. 2005 онд АНУ-ын Флорида мужид "Деннис" хэмээх хүчтэй хар салхи дэгдэж, хэдэн тэрбум ам.долларын хохирол үүсгэж байжээ.
  5. 2011 онд ОХУ-ын "Bulgaria" усан онгоц далайд осолдож, дотор нь сууж явсан 122 хүн нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)