Өнөөдрийн тухайн таны мэдэх ёстой 13 зүйл: Эрүүл мэндийн лекц зохион байгуулна

Наймдугаар сарын 23

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 235 дахь өдөр бөгөөд он дуусахад 130 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орно.
  3. Аргын тооллын 8 сарын 23, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 13 цаг 13 минутанд халуун эгэх улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.80, юань 359.00, вон 2.16төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1.  11:30 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Сайн энергийн төв" ТББ-аас "Ub palace"-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.
  2. НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н "А" танхимд 10:00 цагт болно. Бүлгийн хурлаар Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно. Бүлгийн хуралд Нийслэлийн засаг даргын 4-н орлогч, Хотын ерөнхий менежер, харъяа байгууллагын удирдлагууд оролцоно. 
  3. МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт өөрийн байранд зохион байгуулна. 
  4. 13.00 цагт Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал эхэлж ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1920 оны энэ өдөр хамгийн анхны арилжааны Радио үүсгэн байгуулагдсан.
  2. 1988 оны энэ өдөр найман жил үргэлжилсэн Иран, Иракийн дайн дуусгавар болсон. 
  3. 1833 оны энэ өдөр АНУ-ын 23 дахь ерөнхийлөгч Бенжамин Харрисон мэндэлжээ. 
  4. 1799 оны энэ өдөр дорно дахин судлаач James Prinsep мэндэлжээ. 
  5. 1707 – Nicolas Gigault энэ өдөр Францын хөгжмийн зохиолч таалал төгсжээ. 
  6. 1887 оны энэ өдөр Францын зохиолч  Jules Laforgue таалал төгсжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)