Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 18 зүйл: Археологийн ховор олдворуудын талаар мэдээлнэ

Өнөөдөр Улаанбаатар хотод +19 градус дулаан, үүлшинэ. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Өнөөдөр 8 дугаар сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 228 дахь өдөр бөгөөд он дуусахад 139 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +19 градусын дулаан бол шөнөдөө +6 градус үүлшинэ.
  3. Билгийн тооллын 16, Чөдөр одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  5. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2.673 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 339.50, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 10.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Рерих ба Монгол” эрдэм шинжилгээний хурал болно.
  2. 10.00 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт иж бүрэн засварласан Эрчимт эмчилгээний тасгийн нээлт болно. Утас:88106000, 88331414
  3. 11.00 цагт Монголын Үндэсний музейд Дархадын хотгорын сав нутгийн археологийн судалгааны “Умард Монгол” төслөөс 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн архелогийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлнэ. Утас: 70110913, 99123922
  4. 11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлуудаар мэдээлнэ.
  5. 15.00 цагт ОБЕГ-т гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт ОБЕГ, “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурна. Утас:86150069

Энэ өдөр:

  1. 642 оны энэ өдөр Сасанидын армийг арабууд нэг мөсөн даржээ.
  2. 1318 оны энэ өдөр Хүлэг хааны цэрэг Дагестаныг эзэлжээ.
  3. 1560 оны энэ өдөр Унгарын гүнгийн ахайтан Елизавета Батори төржээ. Түүнийг гэмт хэргийн түүхэнд дэлхийн анхны гаж донтон гэж үздэг аж.
  4. 1779 оны энэ өдөр орчин үеийн газар зүйг үндэслэсэн Германы эрдэмтэн Карл Риттер төржээ.
  5. 1858 оны энэ өдөр Английн хатан хаан Виктория Оттава хотыг Канадын нийслэл болгожээ.
  6. 1912 оны энэ өдөр Орос, Японы хоёр Маньжур болон Монгол дахь нөлөөллийн хүрээгээ хуваажээ.
  7. 1959 оны энэ өдөр АНУ-ын VI Explorer хиймэл дагуул сансраас Дэлхийн зургийг анх удаа явуулжээ.
  8. 1995 оны энэ өдөр Сербийн Краин болон Баруун Боснийн улсуудыг устгах “Шуурга” байлдааны ажиллагаа дуусжээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)