Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 17 зүйл: ЭХЭМҮТ, төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулна

Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 260 дахь өдөр бөгөөд он дуусахад 105 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 18, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2672.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 378.50, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Өргөө” танхимд “Осол, гэмтлээс сэргийлэх - Олон талт хамтын ажиллагаа” сэдэвт хурал болно.
  2. 11.30 цагт Эрүүл мэндийн яамны А танхимд ЭХЭМҮТ, Төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гардуулна.
  3. Санхүүгийн зохицуулах хорооноос “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалтыг 09.00 цагаас Bly Sky зочид буудалд зохион байгуулна.
  4. Автотээврийн үндэсний төвөөс нийтийн тээврийн автобуснуудад утааны хэмжилт хийнэ.
  5. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Монгол Тэмүүлэл” сургуулийн байрны маргаантай холбоотой тус сургуулийн эцэг эхчүүдийн хэвлэлийн бага хурал болно.
  6. 10.00 цагт Corporate Convention hotel-д Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү хэлэлцүүлэг болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн энэ өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон зарласан.
  2. 1988 онд Сөүл хотноо зуны XXIV Олимпын наадам эхэлжээ.
  3. 1954 онд Уильям Голдингийн “Lord of the Flies” роман хэвлэгдэн гарчээ.
  4. 1922 онд Берлинд дэлхийд анх удаа дуутай кино үзэгчдийн хүртээл болжээ.
  5. 1894 онд Япон-Хятадын нэгдүгээр дайны хамгийн том тэнгисийн тулаан болжээ.
  6. 1665 онд Лондонд тахал өвчин дэгджээ.
  7. 1394 онд VI Карл хаан Францаас еврейчүүдыг албадан гаргах зарлиг гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)