Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 17 зүйл: Шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 29 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

7 дугаар сарын 09-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 190 дахь өдөр бөгөөд он дуусахад 177 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 7, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2661.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 386.20, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 18.55 цагт сар тал болно.
  2. 09.30 цагт Эрүүл мэндийн яамны "Б" танхимд Монгол улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон мeдалиар шагнаж урамшуулна.
  3. 10.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд /Хангардийн 1 давхарт/ 7 сарын 10-ны "Дээлтэй Монгол" наадам,
    7 сарын 11, 12-ны "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, 7 сарын 13-ны Сонгодог урлагийн гала тоглолтуудын талаар Соёл урлагийн газар, НМХГ, НЦГ, НОБГ-аас мэдээлэл хийнэ.
  4. "Блью скай"-д 16.00 цагаас Италийн ахмад экспертүүдийн холбоо (ISES) МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичиг зурна.
  5. 09.00 цагт Монгол-Польшийн бизнес форум Туушин зочид буудалд болно.
  6. 10.30 цагаас МУИС-ийн номын санд латин америкаас ирсэн сэтгүүлчидтэй дугуй ширээний ярилцлага болно.
  7. 12.00 цагаас Ашигт малтмал газрын тосны газрын 304 тоотод Шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн бага хурал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Австрали болон Палау улсуудад Үндсэн хуулийн өдөр тохиож байна.
  2. 1990 оны энэ өдөр Бразилын шигшээ багийн тамирчин Фабио да Силва мэндэлжээ.
  3. Мөн 1956 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин, продюсер, найруулагч Том Хэнкс мэндэлжээ.
  4. Түүнийг Филадельфи киноны Андрей Беккет, Форрест Гамп киноны гол дүр, Аполло 13 киноны ахлагч Жеймс Артур Ловелл, Цэрэг Райныг аварсан нь киноны ахмад Жон Миллерийнх нь дүрээр илүүтэй сайн мэдэх биз ээ.
  5. 2011 онд Өмнөд Судан тусгаар тогтнолоо олж авчээ.
  6. 2006 онд "Irkutsk" онгоцны буудал дээр S7 Airlines Flight 778 нислэг бороотой үед газардаж байгаад осолдож, зорчиж явсан 125 хүн нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)