Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 17 зүйл: Дубайн гэрээг цуцалж, 100% ард түмний мэдэлд авах асуудлаар ноцтой баримтуудыг мэдээлнэ гэв

Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 12-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 255 дахь өдөр бөгөөд он дуусахад 110 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 14, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2673.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 376.50, вон 2.21 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Төрийн ордонд Азийн худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган эхэлнэ.
  2. Ардчилсан намын Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүд болон Олон улсын Ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгнө.
  3. Улсын Их Дэлгүүрийн 6 давхарт Мажестик номын дэлгүүрт 12.00 цагаас "700 өдрийн тэмдэглэл" номын нээлт болно.
  4. 14.00-15.00 цагт “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд болно. 
  5. Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран үнэт эдлэл худалдан борлуулагч аж ахуй нэгж, байгууллагад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийнэ.
  6. "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д 11.30 цагаас Оюу толгойн луйврын гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүд болон ард түмний нэгдлээс: Оюу толгойн гэрээ-Дубайн гэрээг цуцалж 100% ард түмний мэдэлд авах асуудлаар ноцтой баримтуудыг мэдээлнэ.
  7. Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Эрдэнэс таван толгой” ХК-ний Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын шахалтаар байгуулсан “Эрдэнэс тавантолгой Майнинг” компанийн тухай мэдээлэл хийнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2007 онд Филиддины Ерөнхийлөгч Жозефф Эстрада улс орноо тонон дээрэмдсэн хэргээр бүх насаараа хоригдох ял сонсжээ.
  2. 2003 онд НҮБ Ливи улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалжээ.
  3. 2002 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш тус улсыг 18 жилийн дараа эргээд ЮНЕСКО-ийн гишүүн болох төлөвлөгөөтэй буйг зарлажээ.
  4. 1990 онд хоёр Герман нэгдэх тухай гэрээ батлагджээ.
  5. 1980 онд Туркт төрийн эргэлт гарчээ.
  6. 1923 онд Женевт садар самууныг сурталчилсан хэвлэл мөн түүнийг худалдахыг хориглох тунхаг батлагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)