Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 16 зүйл: 1000 охидын өдөрлөг болно

Өнөөдөр гадаа 2 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 284 дахь өдөр бөгөөд он дуусахад 81 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2674.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 376.80, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. "Монголд генетикийн шинжлэх ухаан-50 жил" эрдэм шинжилгээний хурал  09.00 цагт Улаанбаатар зочид буудлын 6 давхарт "Номын хүрээ" танхимд үргэлжилнэ.
  2. 11.30 цагт ЗХЖШ-ын талбайд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардуулна.
  3. Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Охидоо сонсъё - Мянган цэцэгсийн чуулган" буюу 1000 охидын өдөрлөг Монголын хүүхдийн ордонд болно.
  4. Нийтийн аж ахуйн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаарх цогц мэдээллийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ 09.00-12.30 цагийн хооронд "БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ"-д болно.
  5. Төрийн ордны Б танхимд 09.00 цагаас "Богд хаан-150" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Олон улсын охидын өдөр тохиож байна.
  2. 1884 оны энэ өдөр АНУ-ын Тэргүүн хатагтай асан Элеонора Рузвельт мэндэлж байжээ. Тэрбээр Америкийн түүхэн дэх хамгийн удаан ажилласан Тэргүүн хатагтай байсан бөгөөд хамгийн шилдгээр нь тодорчээ.
  3. 2002 онд Финландын нэгэн их дэлгүүрт бөмбөг дэлбэлснээж болж долоон хүн амиа алджээ.
  4. 2000 онд НАСА "STS-92" хөлгийг хөөргөжээ.
  5. 1986 онд АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган болон Зөвлөлт Холбоот Улсын удирдагч асан Михаил Сергеевич Горбачев Исландад уулзаж, Европ дахь IRBM зэвсгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцжээ.
  6. 1976 онд Бээжинд Мао Зедуны бэлэвсэн гэргий Зянцин тэргүүтэй “дэрвийн бүлгийнхнийг” баривчилжээ.
  7. 1975 онд "Saturday Night Live" анхны нэвтрүүлгээ цацжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)