Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 16 зүйл: УДБЭТ, УДЭТ, Төв номын сангийн ажилчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 2 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 10-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 283 дахь өдөр бөгөөд он дуусахад 82 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2674.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 375.00, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн түүхт 90 жилийн ойн баяр, Сувилахуйн ОУ-ын V эрдмийн чуулганыг Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор 2019 оны 10 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд зохион байгуулна.
  2. “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд 15.00 цагаас зохион байгуулна.
  3. Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын үндэсний номын сангаас 11.00 цагт УДБЭТ-т хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  4. МУЗН-ийн “Түгээмэл хайрын хүрээлэн” Анхны тусламжийн сургалтын төвд 08.30 цагаас эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим сургалт Монгол хэл дээр нээгдэнэ.
  5. 10.30-11.30 цагт Дэлхийн Банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.
  6. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд "ЭДИЙН ЗАСАГТ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-2019" Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Гэр оронгүй хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр.
  2. өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиож байна.
  3. 1979 оны энэ өдөр H.O.T. хамтлагын гишүүн Kangta мэндэлжээ.
  4. Мөн 1994 оны энэ өдөр "Мөрөөдлөөс ч илүү" киногоороо алдаршсан Miss A хамтлагийн дуучин, жүжигчин Bae Suzy мэндэлжээ.
  5. 1975 онд Папуа Шинэ Гвиней улс НҮБ-д нэгджээ.
  6. 1970 онд Бүгд найрамдах Фижи улс бүгд найрамдах засаглалтай болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)