Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 16 зүйл: Ерөнхий сайд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн төсөл макеттай танилцана

Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 256 дахь өдөр бөгөөд он дуусахад 109 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 14, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2672.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 377.50, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00-16.00 цагаас Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана.
  2. 10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны Фоёонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл макеттай танилцана.
  3. Сингапурын Темасек сангийн дэмжлэгтэйгээр ЗГХЭГ, Удирдлагын академи, Сингапурын төрийн албаны коллеж хамтран "Манлайлал ба Хөгжил" сургалтыг 10.00 цагаас Удирдлагын академид зохион байгуулна.
  4. ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 09.00 цагаас Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээнийн хурал болно.
  5. "Огтлолцол" МУСК-ны нээлтийн улаан хивсний ёслолын ажиллагаа 17.00 цагаас Shangri-La Mall-н 1 давхарт болно.
  6. Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал 09.00 цагт “Туушин” зочид буудалд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр дэлхийн Ардчиллын өдөр тохиож байна.
  2. 1971 оны энэ өдөр Өмнө Солонгосын дуучин, жүжигчин Ань Жэ-үк мэндэлжээ.
  3. 1986 оны энэ өдөр Японы хөлбөмбөгийн тамирчин, Yuto Nagatomo мэндэлжээ.
  4. 1973 оны энэ өдөр Галзуу хурд цувралын алдарт жүжигчин Paul Walker мэндэлж байжээ. Харамсалтай нь тэрээр 2013 онд ослоор таалал төгссөн юм.
  5. 2011 онд 9 сарын 11-ний дайралтаар амь насаа үлдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан Нью Йорк хотын 9/11 Memorial музей олон нийтэд нээлттэй болжээ.
  6. 2003 онд Иракийн дайны үеэр АНУ-ын Зэвсэгт хүчин андуурч гал нээж Иракийн 8 цэргийн оффицерийн аминд хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)