Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 14 зүйл: Монгол банк мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 254 дахь өдөр бөгөөд он дуусахад 111 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2673.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 376.00, вон 2.21 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. "Хотын хөгжлийн форум- 2019" олон улсын бага хурал МУИС-ын Номын сангийн /шилэн номын сан/502 тоод 09.00 цагаас эхэлнэ.
  2. 11.00 цагт Монголбанкнаас хэвлэлийн хурал зарлажээ. Ээлжит бус энэ удаагийн хэвлэлийн хурлаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй "Үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгнө.
  3. Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол Улсын Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй "АХБ-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжууд" семинар 9-р сарын 11-нд 08:30-аас Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд болно.
  4. Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод 2019 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болно.
  5. ШӨХТГ-аас 11.00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2001 онд АНУ-ын худалдааны ихэр цамхагийг нураасан халдлага болов. Онгоц барьцаалагчид Нью-Йорк дахь Дэлхийн Худалдааны Төвийн барилгыг нурааж, Виржини муж улсын Арлингтон дахь Пентагоны барилгад гэмтэл учруулсан. Мөн барьцаалагдсан нэг онгоц Пеннсилвани муж улсын Шанксвиллд осолджээ.
  2. Өнөөдөр Аргентин улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
  3. 1987 оны энэ өдөр Италийн алдарт хөлбөмбөгчин  Robert Acquafresca мэндэлжээ.
  4. Мөн 1977 оны энэ өдөр "Ludacris" хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн реппер Christopher Brian "Chris" Bridges мэндэлжээ.
  5. 1997 онд НАСА-гийн хөөргөсөн "Mars Global Surveyor" хэмээх робот сансрын хөлөг Ангараг гаригт хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)