Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 14 зүйл: Монголын эмч нарын VI их хурал болно

Өнөөдөр гадаа 5 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

10 дугаар сарын 25-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 298 дахь өдөр бөгөөд он дуусахад 67 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, есөн улаан ногоон мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2700.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 384.00, вон 2.30 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Цаг үеийн нѳхцѳл байдалтай холбогдуулан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зѳвлѳгѳѳн 08.00 цагт Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд болно.
  2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 10.00 цагт Цэнгэг ус байгаль хамгаалах төвд "Богдхан ууланд газар ашиглагчдын газар ашиглахад гаргадаг нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь" сургалт зохион байгуулна.
  3. Монголын эмч нарын VI дугаар их хурал “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар 09.00 цагт Төрийн ордны их танхимд эхэлнэ.
  4. 09.30-14.00 цагийн хооронд Нээлттэй нийгэм хүрээлэнд “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтынжурмын төсөл” сэдэвт хэлэлцүүлэг болно.
  5. Соёл Урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа 2019.10.25-31 ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Гренада улсад Талархлын баярын өдөр тохиож байна.
  2. 1984 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Кэти Пэрри мэндэлжээ.
  3. Мөн 1985 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, жүжигчин Киара мэндэлжээ.
  4. 2009 онд Багдад болсон бөмбөгдөлтийн үеэр 155 хүн нас барж, 721 хүн шархаджээ
  5. 1997 онд Конго улсад болсон иргэний дайны дараа Денис Сассу Нгуессо өөрийгөө Конго улсын Ерөнхийлөгчөөр тунхаглажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)