Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 14 зүйл: Азийн ардын урлагийн их наадмын шүүгчдийн буруутай үйлдлийн талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 259 дахь өдөр бөгөөд он дуусахад 106 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 17, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2672.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 378.50, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 12.00 цагаас Норпе арт галлерейд "70 агшиг, 70 түүх" гэрэл зургийн үзэсгэлэн болно.
  2. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ардын уран бүтээлчдээс: Азийн ардын урлагийн их наадмын шүүгч Д.Одсүрэн болон бусад шүүгчдийн буруутай үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэл хийнэ.
  3. Сүхбаатарын талбайд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
  4. Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ Дотоод хэргийн их сургууль дээр 12.40 цагт болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2011 онд Невадад онгоцны жолоодлогын шоуны үеэр онгоц үзэгчдийн дээрээс унаж 75 хүний аминд хүрчээ.
  2. 2000 онд Сиднейд XXVII Олимпын тоглолтууд эхэлжээ.
  3. 1999 онд Билл Гейтс эхнэрийнхээ хамт хүн амын эрүүл мэнд муудаж байгаа асуудлыг судлах төв байгуулахад 5 тэрбум ам.доллар хандивлажээ.
  4. 1987 онд Монреальд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах тухай протоколд гарын үсэг зуржээ.
  5. 1979 онд Зүүн Германаас найман хүн агаарын бөмбөлгөөр Баруун Герман руу зугтжээ.
  6. 1975 онд Папуа-Шинэ Гвиней тусгаар тогтнолоо зарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)