Өнөөдрийн талаар таны мэдэх ёстой 13 зүйл: Нээлттэй өдөрлөгөөр хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

9 дүгээр сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 262 дахь өдөр бөгөөд он дуусахад 103 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 20, есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр гахай, туулай  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2671.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 378.00, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд болох зөвлөлийн хурлаар зочид буудлын газруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
  2. Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн 10.00 цагаас МҮХАҮТ-д болно.
  3. Монголын моножүжгийн төвөөс 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ЯЛАГЧДЫН ЦУВАА-2019 моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийн ХЭВЛЭЛИЙН БАГА хурал 12.00 цагт 49 -р гудамж театрт болно.
  4. 11.00 цагаас Дүнжингарав худалдааны төвийн хохирогчид Хотын захирагч С.Амарсайхантай уулзахаар ЗДТГ-ын үүдэнд цуглана.
  5. Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Уг өдөрлөгөөр хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. Өнөөдөр Чили улсад Зэвсэгт хүчний баярын өдөр тохиож байна.
    2. 1985 онд Мехикод 8.0 баллын хүчтэй газар хөдөлж, 5000 орчим хүн амь насаа алдаж, 400 гаруй барилга нуржээ.
    3. 1991 онд The Iceman буюу Цtzi хэмээн нэрийддэг эртний хүний олдворыг Герман жуулчид Австри, Италийн хилийг заагладаг Similaun уулнаас олжээ.
    4. 1995 онд "Unabomber" хочит АНУ-ын террорист, математикийн гоц ухаантан Ted Kaczynski-ийн тунхагийг The Washington Post болон The New York Times сонинууд нийтэлж байжээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)