“Өнөр бүл” төвийн 40 жилийн ой тохиолоо

Хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, амьдрах ухааны дадал чадвар олгох замааар нийгэмшүүлэх, хөгжүүлэх хүүхэд бүрийг гэр бүл, түүнтэй адилтгах эрүүл аюулгүй орчинд амьдруулах зорилготой Монгол улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв 40 жилийн ойтойгоо золголоо. Ойн хүрээнд МҮЭСТО-нд Өнөр бүл төвийн хүүхэд багачууд, үе үеийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгч ахмад багш нартаа өөрсдийн урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулсан юм.

Тус үйл ажиллагааны үеэр ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нар үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдэд шагнал гардууллаа.
“Өнөр бүл” төв нь 1974 онд хүүхдийн төлөө фондын шийдвэрээр асрамжийн 58 дугаар тусгай цэцэрлэг нэртэйгээр анх байгуулагдаж үндэс сууриа тавьжээ. Тус төв нь 02-18 насны нийт 310 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

М.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)