Өндөр орлоготой алдартнуудыг жагсаалаа

Америкийн рэп дуучин “Diddy” хэмээн алдаршсан Шон Комбс “Forbes” сэтгүүлээс гаргасан, дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ.

Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш тэрбээр 130 сая долларын орлого олсон байна. Жагсаалтын хоёрдугаарт 105 сая долларын орлоготой Бейонсе оров. Харри Поттерын тухай номыг бичсэн, Их Британийн зохиолч Жоан Роулинг 95 сая долларын орлого олсон үзүүлэлтээр гуравдугаарт жагсчээ.

Түүний дараагаар Канадын рэпчин Дрейк, Португалын шигшээ багийн гишүүн, Мадридын “Реал” багийн од хөлбөмбөгчин Криштиану Роналду нар бичигджээ.

Манай гаригийн хамгийн өндөр орлоготой 100 хүн 5.15 тэрбум доллароор хөрөнгөө арвижуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)