Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховдын баруун хэсгээр 0,4-3.0 мм бороо орлоо

Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар өмнөх өдрөөс 1-4 градусаар сэрүүсч Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-22 градус,  бусад нутгаар өмнөх өдрөөсөө 2-7 градусаар дулаарч Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +28...+35 градус, бусад нутгаар +26...+31 градус хүрч халав байв.

Өнгөрсөн шөнө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэс, Туул, Тэрэлжийн голын хөндийгөөр өмнөх шөнөөс сэрүүсч 4-10 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +14...+21 градус, бусад нутгаар +9...+13 градус дулаан хонов. Ихэнх нутгаар салхи секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-16 метр хүрч ширүүсэв.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр. Өдөртөө +30 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор +5...+9 градус, бусад хэсгээр +11  градус дулаан  хонолоо. Харин өнөөдөр +13 градус дулаан байх бөгөөд бороо орох юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)