Өнгөрсөн хоёрдугаар сард Хөвсгөл нууранд живсэн “Лексус-470” машиныг гаргаж иржээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 107 км, тосгоны төвөөс хойд зүгт 6 км-т/ 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр “Хөвсгөл” нууранд живсэн иргэн Б-гийн “Лексус-470” загварын суудлын автомашиныг тухайн үед цаг агаарын байдлаас шалтгаалан гаргах боломжгүй байсан тул 02.07-ны өдөр зогсоосон аж. Тухайн автомашиныг нуурын уснаас татан гаргаж өгөх хүсэлтийг есдүгээр сарын 30-ны өдөр иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 2 автомашинтай 09.30-ны өдрийн 16:45 цагт очиж, 30 метрийн гүнд 2 удаагийн шумбалтаар холболтыг хийж, эргээс 200 метрийн зайд (Катер N6071 загварын усан онгоцоор) татан авчирсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:37 цагт түр зогсоосон. Өчигдрийн 15:45 цагт усанд живсэн автомашиныг нуурын эрэг дээр гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Тус машин нь Хөвсгөл нуурын "өрх" рүү орсны улмаас осолдсон байна. "Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй хэсэг газруудыг хэлдэг бөгөөд Хөвсгөл нуурт хэд, хэдэн өрх байдаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)