Өнгөрсөн онд замын тээврийн ослоор 1014 хүүхэд гэмтжээ

2018 оны байдлаар зам тээврийн ослын улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 1014 хүүхэд гэмтсэн байна. Нийт хүүхэд өртсөн ослын 61,5 хувь явган зорчигч хэлбэрээр, 38,5 хувь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн 80 хувь нь харгалзахгүй хүнгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байсан бол зорчигч хэлбэрээр оролцсон хүүхдүүдийн 92 хувь буруу тээвэрлэснээс гэмтэж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон  байна.

Хүүхэд холбогдсон зам тээврийн ослууд томчуудын хайхрамжгүй байдал замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангалтгүйгээс тогтмол үйлдэгдэгч 4-6 сар, 8-10 сарын хооронд маш өндөр хувьтай байдаг. Өнгөрсөн оны 08 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хооронд гэхэд 5 хүүхдийн амь нас хохирч, 100 гаран хүүхэд бэртэж гэмтсэн байна.  

Бидний ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах ажилд нийт монголчууд та бүхнийг нэгдэхийг  Тээврийн цагдаагийн албанааас уриаллаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)